Гадуур хувцсаа зориулалтын газарт өлгөж, гутлаа шүүгээ эсвэл тавиур дээр тавьж хэвших талаар гэр бүлийнхэндээ сайн ойлгуулж байгаарай.
Энэ нь жижиг зүйл мэт санагдаж болох ч гэрийн болон гаднах орчны заагийг алдагдуулахгүй байх нь чухал.
Фэнг Шүйн ойлголтоор үүд бол гаднах хөдөлгөөн дуусаж, гэрийн тайван орчин эхэлдэг зааг юм. Тиймээс гадуур өмссөн хувцсаа аль болох үүдний хэсэгт тайлж, зориулалтын газарт нь байрлуулж хэвшээрэй.
Ялангуяа ажлын хувцас, гадуур өмссөн хүрэм, цүнхээ орны хажууд овоолж тавьж болохгүй.
Ингэснээр та зөвхөн хувцсаа сольж байгаа хэрэг биш, харин “Гадуурх ажил дууслаа. Одоо би гэртээ байна” гэсэн сэтгэлзүйн хил хязгаарыг өөртөө бий болгож байгаа юм.
Гэр бол гаднах орчны бүх зүйлээ дагуулан орж ирдэг газар биш. Харин гаднах ачааллаасаа ангижирч, тайвширч амардаг орон зай байх нь чухал.
Баярлалаа.
Шинэ мэдээ