Өглөө сэрээд "Сайхан амарлаа.", хоолоо идчихээд "Сайхан цадлаа.", усанд орчхоод " Сайхан усанд орчихлоо..." гэх мэт хийж байгаа бүх зүйлдээ талархалтай хандаж байгаарай.
Талархал гэдэг нь өөрөө гал махбодтой. Тэр дундаа сэтгэл хангалуун байх, өөртөө итгэлтэй байх, урам зоригтой байх гэх мэт олон зүйл таны гал махбодыг нэмэгдүүлэх замаар таныг өөрчилж эхлэх болно. Иймд хийж буй жижигхэн зөв үйлдэлдээ талархалтай хандаж байгаарай.
Талархаж чаддаггүй хүний сэтгэл дундуур, амьдрал нь дундуур, юунд ч дуртайгаа мэдэхгүй, өөрийгөө ойлгохгүй л явж байдаг. Нүд шүд нь гялалзаж үргэлж л ямар нэгэн зүйлийг авахыг хүсэх хэр нь хэзээ ч сэтгэлд нь нийцэх зүйл таарахгүй, хэзээ ч сэтгэлээ гүйцээж чаддаггүй байна.
Өөртөө байгаа бүх зүйлдээ талархаарай.
Баярлалаа.
Шинэ мэдээ