Гэртээ байхдаа зурагт үзэхгүй мөртлөө асаалттай орхидог айлууд байдаг. Үүн дээр гар утасны бичлэг, хүүхдийн тоглоомын дуу, гал тогооны төхөөрөмжийн чимээ нэмэгдээд, гэрт байнга ямар нэгэн дуу чимээ гарч байдаг.
Хэт их, удаан үргэлжлэх дуу чимээ нь хүний харилцааны төмөр махбодод сөргөөр нөлөөлдөг. Тиймээс хэт их чимээтэй ч биш, хэт нам гүм ч биш, дууны хэмжээ болон дуугарах цагийг нь зөв тохируулж, гэр бүлийнхээ харилцааны энергийг тэнцвэржүүлэх нь зүйтэй.
Хүмүүс байнгын дуу чимээнд дасчихсан байдаг учраас үүнийгээ тэр бүр анзаардаггүй.
Тиймээс өнөөдөр орой гэртээ зурагт, хөгжим, хэрэггүй бичлэг болон бусад төхөөрөмжийн дууг 30 минутын турш бүгдийг нь унтрааж, гэр орноо нам гүм байлгаад үзээрэй.
Энэ 30 минутын хугацаанд та хоолоо идэж, цайгаа ууж, гэр бүлийнхэнтэйгээ ярилцаж болно. Гол нь энэ хугацаанд гэр орноо зориуд нам гүм байлгах явдал юм.
Фэнг Шүйд заримдаа гэртээ ямар нэгэн зүйл нэмж тавихаас илүүтэйгээр хэрэггүй дуу чимээг арилгах нь сайн засал болдог.
Баярлалаа.
Шинэ мэдээ