FOMA МЭДЭЭ

Айл гэрийн амин сүнс

2023-01-17

Айл гэрийн амьдрал, цаашдын зам мөр бол голомт ариун байхаас ихээхэн шалтгаалдаг гэж Монголчууд үздэг. Айл гэрийн амин сүнс нь галын бурхан бөгөөд галын бурхныг байнга баярлуулж байвал тэр айл сайн явна гэж үздэг.

Айлын гал голомтод тэр айлын эрэгтэй хүүхдийн заяа тойрч оршдог тул галын эргэн тойрныг цэвэр ариун байлгах, галд бохир зүйл оруулахгүй байхыг ихэд хичээх бөгөөд энэ үүргийг гэрийн эмэгтэй чанд сахиж байх ёстой байдаг.

Гал гэхээр л манайхан зуух, тулга гэж ойлгодог. Шарах шүүгээ, плитка ч гэсэн мөн ялгаагүй. Зуух нь бохир, хоолны үлдэгдлээ цэвэрлэдэггүй айлын ажил үйлс нь хэзээ ч бүтдэггүй. Галд шар тос, арц хийж галын ам талаас нь гурван удаа мөргөн залбирч баярлуулдаг.

Орон сууцны айлууд харин сардаа ядаж ганц удаа хээр гарч энэ зан үйлийг хийхийн бол галын бурхан хишиг буянаа харамгүй өгдөг байна. Мөн хоол хийгээгүй үедээ плитка дээрээ сангийн бойпорт арц хийж сан тавьж галаа тахиж болдог.

Баярлалаа.

Сэтгэгдэл

Санал болгох

FOMA ангилал