Гэрийн хаалга бүр өөрийн гэсэн үүрэгтэй

Зарим айл гэрийнхээ бүх хаалгыг байнга онгорхой байлгадаг. Унтлагын өрөө, ариун цэврийн өрөө, хувцасны өрөө зэрэг зарим өрөөнийхөө хаалгыг огт хаадаггүй. Тиймээс удаан хугацаанд онгорхой байдаг хаалгануудаа хааяа ч гэсэн хааж байгаарай.

Фэнг Шүйн ойлголтоор хаалга нь зөвхөн орж, гарах зориулалттай зүйл биш юм. Харин өрөө бүрийн зориулалт, орон зайн заагийг тодорхойлж, хөдөлгөөнийг зохицуулдаг чухал хэсэг гэж үздэг.

Хаалгыг зөв үед нь нээж, хааж хэвших нь гэрийн орчны зохион байгуулалт, энергийн урсгалыг тэнцвэртэй байлгахад чухал ач холбогдолтой.

Ялангуяа ариун цэврийн өрөөний хаалгыг байнга онгорхой орхих нь зохимжгүй. Мөн унтаж амрах үедээ унтлагын өрөөг гэрийн бусад хэсгээс тодорхой хэмжээнд тусгаарлаж хэвших нь зүйтэй.

Гэрийн бүх өрөөний хаалга үргэлж нээлттэй байвал нэг өрөөн дэх хөдөлгөөн, дуу чимээ болон бусад нөлөө бусад өрөөнд амархан дамждаг.

Тиймээс хаалгыг зөв зохистой ашиглаж, өрөө бүрийн зориулалт, тайван байдлыг хадгалахад анхаараарай.

Баярлалаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?

Like

Зөв: 0

Love

Хөөрхөн: 0

Haha

Хаха: 0

Wow

Гайхмаар: 0

Sad

Харамсалтай: 0

Angry

Буруу: 0

Сэтгэгдэл

Санал болгох

FOMA ангилал