Мөнгийг олохын тулд эхлээд нь мөнгөний урсгалыг мэдрэх нь хамгийн чухал байдаг.
Мөнгөний урсгалын төлөв нь усан махбодтой бөгөөд нөхцөл нь дараах зүйлээр мэдрэгддэг. Амьдралын нэг хэсэгт нь та зүгээр байж байгаад мөнгөтэй болоод, нөгөө хэсэгт нь бүр хоосон мөнгөгүй болоод байгаа биз? Үүнийг л мөнгөний урсгал буюу мөнгөтэй байх мөнгөгүй байх хоорондын "зай" гэж нэрлээд байгаа хэрэг шүү дээ.
Өвөл гол хөлдөөд, зун гол урсдагтай адил мөнгөний урсгал нь хоёр төлөв байдалд оршино. Нэг бол зогсонги нэг бол урсаж үржиж эхэлдэг.
Иймд хүний мөнгө олох зорилго бол энэ хоёр зүйлийг ойртуулах замаар буюу мөнгөгүй үргэлжилдэг өдрүүдийг аль болох богино болгох юм. 7 хоногийн 3, 3 хоногийг нэг хоног, нэг хоногийг хэдхэн цаг болгож богино болгохын тулд хөдөлмөрлөдөг.
Энэ мөнгөтэй ба мөнгөгүй хоорондын зайг ойртуулж чадвал та ажилтанд хүрсэн байх болно. Гол нь үүнийг мэдрэхийн тулд мөнгөний урсгалыг мэдэр гэсэн ба урсгалыг мэдрэх гэдэг нь хэзээ, яаж, хэрхэн мөнгөтэй болж байгаагаа тооцоолж, хэзээ, яаж, хэрхэн мөнгөгүй болж байгаагаа л тооцоолоод үүн дээрээ дүгнэлт хийж ажиллахад л болох зүйл юм шүү дээ.
Ер нь бол өөрийгөө жаахан анзаарч ямар тохиолдолд яагаад байгаагаа сайн мэдэх хэрэгтэй. Ихэнх хүмүүс яасан нь мэдэгдэхгүй мөнгө дууссан гэж ярьдаг. Энэ нь хяналтгүй, мэдрэмжгүй, урд хойдохоо боддоггүй, өөрийнхөө хөдөлмөрийг үнэгүйдүүлдэг хүмүүсийн нийтлэг шинж төрх юм шүү дээ.
Тиймээс цаг хугацаагаа мэдэр, өөртөө юу хэрэгтэй байгаагаа маш сайн бодож тунгааж байгаарай гэж хэлэх гэсэн юм.
баярлалаа
Шинэ мэдээ