Гурван ширхэг мандарин бэлдээрэй.
Мандарин байхгүй бол жүрж хэрэглэж болно. Гол нь бүтэн, муудаагүй, гадна төрх сайтай жимс сонгоорой.
Орой унтахаасаа өмнө гурван жимсээ тавган дээр тавиад, гэрийнхээ хоолны ширээ эсвэл гал тогооны цэвэрхэн тавцан дээр нэг хонуулаарай.
Энд гурван ширхэг жимсийг зориуд сонгож байгаа юм. Нэг нь одоо байгаа сайн сайхныг, хоёр дахь нь түүний үргэлжлэлийг, гурав дахь нь шинээр нэмэгдэх сайн сайхныг бэлгэднэ.
Харин бөөрөнхий, бүтэн жимсийг Фэн Шуйд дүүрэн бүтэн байдал, үргэлжлэн нэмэгдэх идээ ундаа, элбэг дэлбэг байдлыг бэлгэдэн ашигладаг.
Маргааш өглөө нь жимсээ тавагнаас авч, гэр бүлийнхэнтэйгээ хувааж идээрэй. Ганцаараа амьдардаг бол өөрөө идэж болно. Жимсээ хаяж болохгүй.
Нэг анхаарах зүйл: жимсээ тавьсан таваг дээр өөр хүнсний зүйл нэмж тавихгүй байхыг анхаараарай.
Жимсээ зөвхөн нэг шөнө тавина. Маргааш нь жимсээ идээд, тавагаа угааж цэвэрлэн, байранд нь хураагаарай.
Баярлалаа.
Шинэ мэдээ