Заримдаа ажил, бизнесдээ тууштай хичээж байгаа ч ашиг орлого төдийлөн өсөхгүй, үйлчлүүлэгч цөөрсөн мэт санагдах үе байдаг. Ийм үед Фэнг Шүйд зөвлөдөг нэгэн бэлгэдлийн дадлыг туршаад үзэж болно.
Тухайн өдрийн анхны төлбөр, орлогоо хүлээн авахаасаа өмнө үүдний хаалган дээрээ очиж, босгондоо хөлөөрөө биш, гараараа зөөлөн нэг удаа хүрээрэй. Энэ нь үүдээр орж ирэх урсгалд хүндэтгэл үзүүлж, шинэ боломж, элбэг дэлбэг байдлыг угтан авч буйг бэлгэдсэн үйлдэл гэж Фэнг Шүйд тайлбарладаг.
Фэнг Шүйн үзэлд босго нь гаднаас орж ирэх боломж болон дотогш бүрэлдэх баялгийн зааг юм. Тиймээс өдөрт нэг удаа босгондоо хүндэтгэлтэйгээр хүрэх нь орлого, боломжоо ухамсартайгаар угтаж буй бэлгэдэл болдог гэж үздэг.
Энэ дадлыг хэн ч анзаарахгүйгээр хэдхэн секундийн дотор хийж болно. Тухайн мөчид "Өнөөдөр сайн хүмүүс, сайхан боломжууд над руу ирнэ" гэж эерэгээр бодож, өдрөө эхлүүлэх нь ч мөн өөрийн хандлага, төвлөрөлд эерэг нөлөө үзүүлж болох юм.
Баярлалаа.
Шинэ мэдээ