Хүмүүс урин цаг ирж байгаатай холбогдуулан энэ баярын өдрийг ирж яваа цаг эсвэл шинэ зүйлийн эхлэл талаас нь хараад байдаг. Гэтэл онд мэнд орох, мал сүрэг нь бүрэн байх, хүн ардын сэтгэл тэнэгэр байдаг нь дандаа давж туулсан, өнгөрсөн, таагүй цаг агаар, цаг үеийг давж туулж ард нь гарч байгаа баяр буюу хаагч гэсэн утгатай баяр юм. Тиймээс бидний хамгийн их санаж бодож төлөвлөж хийх ёстой зүйл бол сэтгэл санаанд юу муугаар бодогдож санагдаад байна, юунд өнгөрсөн хугацаанд шаналж ирэв, өөртөө ямар ирээдүйг хүсэж, юуг мөрөөдөж, өнгөрсөн хугацаанд юун дээр алдаж ирэв гэдгээ тунгааж, дуусгаж цэгцэлж, өөрийнхөө бие эрхтэн, сэтгэл санаагаа чөлөөлдөг баяр юм. Иймээс өөрийгөө чөлөөлж, өөрийнхөө энергийг сорж байдаг хамаарал бүхий зүйлсээс салж, өөрийнхөө хүч чадлыг мэдрэх сайхан баяр юм. Өөдрөг бай! Өөдрөг байх нь гутранги байхаас илүү.
Шинэ мэдээ