Хүн бүрийн амьдрал дотор өдөр бүр сонголт оршдог ямар өнгийн хувцас өмсөх, юу идэх, хаашаа явах, хэнтэй уулзах гээд бүгд энергийн урсгалд нөлөөлдөг шийдвэрүүд юм. Фэнг Шүйд “сонголт” гэдэг үг бол зөвхөн шийдвэр биш, энергийн хаалга гэж үздэг.
Та юуг сонгож байна, тэр энерги танай амьдралд орж ирж байгаа хэрэг. Тиймээс ямар ч зүйлийг авах, өмсөх, хэрэглэж эхлэхдээ “энэ зүйл надад аз авчрах уу, эсвэл хүч сорох уу?” гэж өөрөөсөө асуугаарай. Гартаа барихад дулаахан, тайван мэдрэмж төрж байвал тэр сонголт зөв. Харин хүйтэн, дарамттай, эргэлзээтэй мэдрэмж төрвөл тэр энерги тантай нийцэхгүй байна гэсэн үг. Тиймээс худалдан авалт хийхгүй байх хэрэгтэй. Сонголт бол хувь тавилантайгаа харилцах мөч юм.
Шинэ мэдээ