Гэрийнхээ хоолыг хийж байхдаа анхаарах. Хүүхдүүдийн өсөлт хөгжил, гэр бүлийн санхүү, ноён нуруу, гэр бүлийн зөв шийдвэр, бүх зүйл нь гэрийн хоолтой хамаатай. Санхүүгийн асуудал үнэхээр хүнд байна, байнга өрөнд ороод байна, ерөөсөө амьдрал болохгүй байна гэж хүмүүс их асуудаг. Хамгийн түрүүнд гэрийн хоол бол хувь хүмүүст өөрийнх нь ивээлтэй энергийг үүсгэж өгч байдаг хамгийн чухал зүйл. Ногоо, махаа хэрхэн зөв сонгох, ширхгийн дагуу зөв хэрчих, хэрхэн шарж, хуурч, жигнэж болгох, давсаа хэрхэн тааруулах гээд бүх зүйл учиртай. Шалтаглаж өөрийгөө өмөөрөхгүйгээр, өөрийнхөө төлөө гэр бүлийнхээ төлөө амттай хоол хий. Хоол хийж байхдаа бүү бухимд. Таагүй зүйлсийн тухай ч бүү бод. Гагцхүү амттай хийхэд л анхаар. Гэрийн хоол бол маш том засал болдог шүү.
Шинэ мэдээ