Гэр бүлийн хөгжилтэй байдал, тааламжтай уур амьсгалыг эвдэх зүйл олон. Иймээс дараах 3 цагаан зүйл гэрт байх нь таны гэр бүлийг таагүй уур амьсгалаас хамгаалах болно.
- Элсэн чихэр: Энэ нь муу санаатай, муу бодолтой, муу зүйл хийхийг хүсэгч хүмүүсээс хамгаална. Иймд элсэн чихрийг гэртээ тодорхой хэмжээгээр байлгаж, хэн нэгэн танд таагүй зүйл хийсэн, хийх гээд байгаа, үргэлж тэр хүнтэй уулзахаар таагүй мэдрэмж төрдөг бол гэртээ орж ирээд гадагшаа бага зэрэг цацаарай.
- Давс бол үргэлж танай гэр бүлийн инээмсэглэл битгий тасраасай, цэвэр ариун, бэртэл гэмтэлгүй байгаасай гэдэг утгатай. Мөн давс эд баялагтай ч холбоотой. Сүмо нар дэвжээ рүүгээ давс цацдаг нь ариун цагаан сэтгэлээр хүч чадлаа үзье, бэртэл гэмтлээс аль аль нь хол байгаасай гэж бодож цацдаг.
- Сүү бол бүх зүйлийг ариусгагч, бүх зүйлийг сайхан болгогч, бүх зүйлийг тэтгэгч гэсэн утгыг илэрхийлнэ. Иймд сэтгэл санаа тавгүй болох, ямар нэгэн байдлаар уур амьсгал унтрах, хэн нэгэн муу зүйл хийгээд байгаа мэт сэтгэгдэл төрөөд байвал сүүгээ зүгээр л уугаарай.
Баярлалаа.
Шинэ мэдээ