Цагаан сар бол зөвхөн уламжлалт баяр төдийгүй айл өрх бүрийн энерги шинэчлэгддэг онцгой үе. Монголчууд энэ өдөр тотгон дээрээ мөс хонуулж, Лхам бурхны унааг ундаалж, шинэ оныг ариун тунгалаг усаар угтахыг бэлгэддэг ёс бий.
Фэнг Шүйд ус нь эд баялаг, цэвэр ариун энергийг бэлгэддэг. Тиймээс мөс хонуулснаар өнгөрсөн жилийн саад бэрхшээл, муу энергийг хөлдөөж, шинэ оныг тайван, эрч хүчтэй эхлүүлэх боломжтой гэж үздэг.
Лхам бурхны унааг ундаалах нь зөвхөн зан заншил бус, орон зайгаа зөв цэнэглэх нэгэн арга юм.
Шинэ мэдээ