Мөнгөний урсгалаа дэмжихдээ

Хүний биед өөрийнх нь мөнгө олдог идэвхтэй тодорхой энергийн цаг хугацаа гэж байдаг. Үүнийг олоход маш амархан. Өглөө сэрээд өөрийгөө бүтэн өдөр ажиглаарай. Яг хэдэн цагийн үед илүү сэргэлэн, цовоо, өөртөө итгэлтэй гараас нь юм гарч байна.
 
За яг тэр цагаа олж аваад идэвхжүүлэх хэрэгтэй. Жишээ нь:  Зарим хүмүүс шөнө 01:00 цагийн үед илүү сэргэлэн болдог бол. Энэ цагтаа зохиол бичээд маш их амжилтад хүрчихсэн хүн байдаг. Өглөө 07:00 цагт сэргэдэг хүн энэ цагтаа дасгал хийгээд мундаг тамирчин болчихсон, өглөө 09:00 цагийн үед илүү сэргэлэн байдгаа мэдээд мундаг мэс заслын эмч болчихсон хүн ч байдаг. Иймээс тухайн цагт идэвхтэй байна гэдэг нь тэр цагт таны махбод, энергийн урсгал нь маш зөв явагдаж байна гэсэн үг. Таныг танаас өөр хэн ч илүү сайн мэдэхгүй учраас үүнийгээ таньж, мэдэж ойлгох нь маш чухал. Яг тэр цагтаа мөнгө олох боломжоо хайж, чухал хүнтэйгээ утсаар ярьж, өөрийгөө илүү идэвхжүүлэх хэрэгтэй. Тэгвэл санхүүгийн таатай олон боломжийг өөртөө үүсгэж болдог.
 
Баярлалаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?

Like

Зөв: 0

Love

Хөөрхөн: 0

Haha

Хаха: 0

Wow

Гайхмаар: 0

Sad

Харамсалтай: 0

Angry

Буруу: 0

Сэтгэгдэл

Санал болгох

FOMA ангилал