Хүний хамгийн сайн чаддаг зүйлд маш ихээр усан махбод агуулагдсан байдаг. Энэ нь санхүүгийн хамгийн сайн урсгал юм. Тийм учраас хамгийн сайн чаддаг зүйлсээ хүнд хэзээ ч бүү үнэгүй хийж өг гэсэн үг ч бий.
Хүмүүс нэг зүйлийг төгс чадаад ирэхээрээ бусад өөр зүйлийг сонирхдог. Эсвэл тэс өөр зүйлд суралцаж цаг алддаг. Ингээд эргээд нөгөө чаддаг зүйл дээрээ л буудаг. Төгс чаддаг зүйлсээ арай өөрөөр хийнэ, төгс хийдэг зүйлсээ илүү гоё болгож хөгжүүлэх тухай ерөөсөө анхаардаггүй. Энэ нь өөрөө өөрийнхөө санхүүгийн усан махбодыг сүйтгэх шалтгаан болдог. Иймээс зөвхөн чаддаг зүйлсээ тойруулж хөгжүүлэх, чаддаг зүйлээ төгөлдөржүүлэх тал дээр илүү анхаарч суралцах хэрэгтэй.
Баярлалаа.
Шинэ мэдээ