Хайрын зүг буюу баруун урд зүг нь өөрөө шороон махбодтой. Бид хайрыг хамгаалах ёстой. Энэ нь өөрийгөө бусдаар үнэлүүлэх, гэр бүлээ хамгаалах, эрүүл мэндээ хамгаалж байгаа маш чухал зүйл.
Гэрийнхээ баруун урд зүгт ямар нэгэн улбар шар өнгөтэй зүйл байлгавал маш сайн. Жишээ нь: Гэрийнхээ баруун урд буланд ямар нэгэн улбар шар зүйл байрлуулах нь гэр бүлийн амжилт, оюутан сурагчдын сурлага, таны хийж байгаа ажил алба, эдийн засагт шууд эергээр нөлөөлдөг бол ажлынхаа баруун урд буланд улбар шар өнгийн зүйл байрлуулах нь байнгын үйлчлүүлэгч нэмэгдэх, шинэ хэрэглэгч нэмэгдэхэд маш тустай зүйл юм. Буйдан, үзгийн сав, тавиур гээд улбар шар өнгөтэй л бол юу ч байж болно. Гол нь улаан биш улбар шар гэж тодотгоод байгаа нь улбар шар өнгө бол сэргээгч, засагч гэсэн утгыг илэрхийлдэг.
Баярлалаа.
Шинэ мэдээ