Фэнг Шүйд гэрэл нь гал махбодыг төлөөлдөг. Гал тогоо нь гал махбодтой холбоотой орон зай учраас гэрэлтүүлгийг зөв сонгох нь чухал.
Зарим айлын гал тогоо хэт хурц, цав цагаан гэрэлтэй байдаг бол зарим нь эсрэгээрээ бүдэг, шаргал гэрэлтэй байдаг. Аль аль нь хэтэрвэл тохиромжгүй.
Гал тогоондоо хэт хурц, хүйтэн цагаан гэрэл сонгохоос аль болох зайлсхийх хэрэгтэй. Ийм гэрэл нь гал тогоог цэвэрхэн, тод харагдуулдаг ч удаан хугацаанд сууж хооллоход тухгүй, хүйтэн мэдрэмж төрүүлж болзошгүй.
Харин хэт бүдэг, улбар шардуу гэрэл нь хоол хүнсний өнгийг өөрчилж харагдуулахаас гадна хоол бэлтгэхэд хүндрэл учруулдаг.
Тэгвэл ямар гэрэл тохиромжтой вэ?
Гал тогоондоо 3000–4000 К өнгөний температуртай гэрэл сонгох нь тохиромжтой. Зөөлөн дулаан эсвэл саармаг цагаан өнгийн гэрэлтүүлэг нь хоол бэлтгэхэд хангалттай тод байхын зэрэгцээ гэр бүлийн уур амьсгалд ч таатай мэдрэмж төрүүлдэг.
Мөн хоол бэлтгэдэг тавцан дээр өөрийнхөө сүүдрийг тусгадаг гэрэлтүүлэг тийм ч тохиромжтой биш. Боломжтой бол гал тогооны дээд шүүгээний доод хэсэгт нэмэлт гэрэл байрлуулаарай. Ингэснээр хоол бэлтгэх хэсэг илүү жигд гэрэлтэнэ.
Гал тогооны гэрэлтүүлэг зөвхөн хоолыг төдийгүй, гэр бүлийн хамтдаа өнгөрүүлэх цагийг ч гэрэлтүүлж байх ёстой.
Баярлалаа.
Шинэ мэдээ