Хөргөгчиндөө заавал байлгах 3 хүнс

Хөргөгч нь айл гэрийн хоол хүнс, элбэг дэлбэг байдал, нөөц боломжийг илэрхийлдэг чухал зүйл юм.

Фэнг Шүйн бэлгэдлээр хөргөгчийг гэр бүлийн хүнсний хангамж, хуримтлалтай холбон тайлбарлаж болно. Тиймээс хөргөгчөө зөвхөн хоол хүнс хадгалдаг сав гэж бус, айл гэрийнхээ элбэг хангалуун байдлыг илэрхийлэх орон зай хэмээн бодоорой.

1. ӨНДӨГ – ӨСӨЛТ ХӨГЖИЛ, ШИНЭ БОЛОМЖ

Өндөг нь шинэ амьдрал, үржил шим, өсөлт хөгжлийн бэлгэдэл юм. Тиймээс хөргөгчиндөө өндөгтэй байхыг зөвлөж байна. Боломжтой бол өндгөө зориулалтын тавиурт нь цэвэрхэн, бүтэн байдлаар хадгалаарай.

2. СҮҮ – ЭЛБЭГ ДЭЛБЭГ БАЙДАЛ, ӨГӨӨЖИЙН БЭЛГЭДЭЛ

Монголчууд эртнээс сүүг цагаан буян, ариун сайхан, элбэг дэлбэг амьдралын бэлгэдэл хэмээн үзэж ирсэн.

Тиймээс хөргөгчиндөө сүүтэй байхыг зөвлөж байна. Их хэмжээгээр заавал авах шаардлагагүй. Гэр бүлийнхээ хэрэглээнд тохирсон хэмжээний шинэхэн сүү байхад л хангалттай.

3. АЛИМ – ЭВ НАЙРАМДАЛ, АМАР АМГАЛАН

Алим нь амар амгалан, эв найрамдлыг бэлгэддэг жимс юм.

Гэр бүлийн эв эе, сэтгэлийн амар амгалан нь ажил үйлсээ бүтээх, эд баялгаа зөв зарцуулах чухал суурь болдог.

Тиймээс хөргөгчиндөө шинэхэн алим хадгалж болно.

Хамгийн чухал нь хөргөгчөө муудсан хүнсний агуулах болгож болохгүй.

Хөргөгч дүүрэн байх нь элбэг дэлбэг байхын баталгаа биш. Харин хэрэгцээтэй хүнсээ зөв хадгалж, хугацаанд нь хэрэглэн, хүнсний хаягдлаа багасгаж амьдрах нь гэрийнхээ үнэ цэнэ, эд баялгийг хамгаалж буй нэг хэлбэр юм.

Баярлалаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?

Like

Зөв: 0

Love

Хөөрхөн: 0

Haha

Хаха: 0

Wow

Гайхмаар: 0

Sad

Харамсалтай: 0

Angry

Буруу: 0

Сэтгэгдэл

Санал болгох

FOMA ангилал