Ухаалаг хайр амь бөхтэй, удаан оршин тогтнодог. Өөрөөр хэлбэл бид хайртай хүмүүстээ хайраа илэрхийлэхдээ өөрийн оюун ухаанаа бас хамт илгээж байдаг. Энэ нь захиа юм. Сүүлийн үед бид нар сошиалаас болоод тэр болгон нэг нэгэндээ захиа бичих нь багассан. Тэр хүний бичгийн хэв, болон захиа бичихэд устгах товч байдаггүй болохоор бодож байж бичдэг.
Захианд Фэнг Шүйн онцгой модон махбодын энерги агуулагддаг бөгөөд тухайн хүний хамгийн сайн сайхан энерги шингэж байдаг. Тиймээс улиралдаа нэг удаа хайртай хүмүүстээ зориулж захиа бичдэг уламжлалтай болоорой. Амьдралдаа хандаж байгаа хандлагынхан талаар, хүүхдүүдийнхээ анхаарлаа хэр төвлөрүүлж, хичээлдээ яаж шамдаж байгаа талаар ч юм уу. Амжилтад хүрсний дараа маш том дурсамж болж үлдэхээс гадна гэр бүлийн нэг нэгнээ хүмүүжүүлэх ухаан явж байдаг. Гэр бүл бол хариуцлага. Тэр утгаараа сайн талаараа нэг нэгэндээ нөлөөлөх, хүмүүжүүлэх үйл явц юм.
Фэнг Шүйн модон махбодыг шингээхийн тулд нэгэндээ заавал захидал бичээрэй. Заавал урт байх албагүй. Би чамдаа хайртай шүү гэсэн өгүүлбэр байсан ч болно. Бодит амьдрал дээр ч гэсэн захиагаар хүүхдээ хүмүүжүүлсэн маш олон хүмүүс байдаг.
Баярлалаа.
Шинэ мэдээ