Дэлхий дээр өргүй хүн гэж байхгүй

Дэлхий дээр өргүй хүн гэж байхгүй бөгөөд, хүн бүр байгаль дэлхий, ямар нэгэн зүйлд өртэй. Их үү, бага уу гэдгээс үл хамааран өр гэдэг зүйл байсаар л байх болно. Тэр дундаа хүн байгаль дэлхийтэйгээ их холбоотой учраас тэдгээрийг хайрлаж, хамгаалж, биширч, хүндэтгэхээс хамааран төсөөлөхийн аргаггүй гайхалтай их эрч хүч, махбодыг нөхөж авч болдог ажээ.
 
Та гайхаж магадгүй. Би хэнд ч өргүй гэж. Олон зүйлсийг уншаад судалж байхад, бидний нүдэнд харагдах, харагдахгүй түмэн зүйлсийн бичил биетээс дэлхий бүрддэг. Бид хөдөлгөөн хийх бүртээ тодорхой хэмжээгээр нүдэнд үл өртөх бичил биетүүдийг цохиж байдаг. Бидний хөдөлгөөн болгон тодорхой хэмжээгээр золиос шаарддаг. Бид байгалиас бүх зүйлсээ бүрдүүлж авдаг учраас бидний эдэлж хэрэглэж байгаа зүйлс ч гэсэн байгаль дэлхийтэй холбоотой учраас тэр юм. Иймээс бид байгаль дэлхийд өрөө төлөхийн тулд адаглаад хогоо цэвэрлэх, зориулалтын газар хаях, ширхэг чулуунаас ахиулаад, цэцэгсийг хүртэл хайрлах хэрэгтэй. Хайр байгаа газар өр нимгэн байдаг гэж үг байдаг юм шүү.
 
Баярлалаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?

Like

Зөв: 0

Love

Хөөрхөн: 0

Haha

Хаха: 0

Wow

Гайхмаар: 0

Sad

Харамсалтай: 0

Angry

Буруу: 0

Сэтгэгдэл

Санал болгох

FOMA ангилал