Хүн төрөлхтний төлбөрийн хамгийн чухал хэрэгсэл болсон энэхүү цаасыг Фэнг Шүйд модон махбодтой гэж үздэг байна. Санхүүгээ тогтвортой байлгах гэртээ болон ажил дээрээ хийх хамгийн хялбархан зан үйлүүдийн талаар мэдээлэл хүргэе гэж бодлоо.
1. Гэрийнхээ зүүн өмнө зүгтээ 35см-аас дээш өндөртэй шилэн тунгалаг саван дотор ус хийж тавиарай. Зүүн өмнө зүг нь өөрөө эдийн засаг санхүүгийн зүг юм.
2. Зүүн өмнө зүгтээ дал модны зураг өлгөх хэрэгтэй. Энэ нь санхүүгийн таатай байдлыг гэрт болон ажлын байран дээр нь үүсгэж байна гэсэн утгыг илэрхийлдэг.
3. Зүүн өмнө зүгтээ байгалийн тунгалаг болор байрлуулаарай. Ягаан усан болор чулуу их таатай нөлөөлөл үзүүлнэ.
4. Зүүн өмнө зүгтээ төмөр эдлэл, зурагт, компьютер, цагаан, саарал, алтлаг, мөнгөлөг өнгийн зүйлс байлгаж болохгүй. Энэ бол хамгийн чухал дүрэм. Эдгээр зүйлс нь таны санхүүгийн бүх махбодыг устгана.
Үүдний хэсэг хэр зэрэг цэвэр цэмцгэр байхаас хамаарч мөнгөний таатай урсгал гэр лүү ороход чухал нөлөө үзүүлнэ Жишээлбэл: Хаалга таглаж тавьсан шкаф, том том үүдний сандал, замбараагүй үүдэнд тайлсан гутал, тохироогүй үүдний шалавч, шатсан гэрэлтэй коридор, чахарч дугардаг гадна хаалга гэх мэт. Ийм зүйлс танай гэрт байгаа бол янзалж, цэгцлээрэй.
Мөнгөний хувьд саадгүй бөгөөд чөлөөтэй газар ихээр хуримтлагдсан байдаг учир эвдэрсэн, бохирдсон хуучин тавилгаа сольдоггүй, хуучин юмаа л засаж тордоод хэрэглээд байдаг айлд мөнгө тогтож өгдөггүй. Тиймээс аль болох гэрийнхээ хуучин зүйлсийг сольж өөрчилж байх нь мөнгөний таатай урсгалыг дуудаж байдаг байна.
Баярлалаа.
Шинэ мэдээ