Сэтгэл санаа, сэтгэлийн тэнхээ, мөрөөдөл, өөртөө итгэх итгэл, гэр бүлийн ирээдүйн урам зориг зэрэг нь бидний амьдралд олон талаар чухал нөлөө үзүүлдэг.
Гэр орон тань цэвэрхэн, гэрэлтүүлэг нь дулаан шаргал туяатай, эвдэрч гэмтсэн зүйлгүй, цахилгаан хэрэгсэл, аяга таваг, халбага сэрээ зэрэг нь хэрэглэхэд эвтэйхэн, сэтгэлд нийцсэн байвал маш сайн.
Өнөөдрийн мэдээллээр нэг зүйлийг онцлон анхааруулъя. Гал тогоо болон хөргөгчиндөө хүнс нөөцлөхдөө хэт их хэмжээгээр худалдан авч, муутгаж, хөгцрүүлэхээс зайлсхийгээрэй. Харин хүнсээ бага багаар, шинээр нь авч, өдөр тутамдаа шинэ хүнс хэрэглэхийг хичээгээрэй.
Ингэснээр хүнсний хэрэглээгээ зөв зохицуулж, гэр орноо цэгцтэй байлгахад тустай. Мөн өдөр тутмын амьдралдаа анхааралтай хандаж, тайван бодож, оновчтой шийдвэр гаргах дадлыг хэвшүүлээрэй.
Хэрэв та хоол хийж сурахыг хүсэж байгаа бол өөрийн хийдэг хоолныхоо төрөл, орц найрлагыг үе үе өөрчилж, шинэ жор туршиж үзээрэй. Нэг төрлийн хоолыг хоёр жилийн турш давтан хийхээс илүүтэйгээр хоолныхоо сонголтыг баяжуулж, ам руугаа орж буй хүнсний чанар, амт, шим тэжээлд анхаарал хандуулах нь чухал юм.
Баярлалаа.
Шинэ мэдээ