Гэрт нь зочин ирвэл баярлаж байгаарай

Ямар нэгэн байдлаар ажил дээр нь, гэрт нь зочин ирвэл баярлаж хүлээж авах. Нэг тийм таагүй зүйл ярьдаг, сэтгэл санааг нь хачин болгож, эсвэл ямар нэгэн зүйл гуйж, ер нь л нэг тийм ирэхэд нь хурдан яваасай гэж боддог хүн байдаг даа. Тийм хүмүүс хэсэг ирээд явчихдаг ч гуйсан зүйлийг нь яг таг бүрэн биш ч туслаад явуулж байгаарай.
 
Эдгээр хүмүүс бол гэрт байгаа таагүй зүйлийг аваад гардаг гэж үздэг. Харин сайн сайхан зүйл ярьж, инээж, чин сэтгэлээсээ танай гэр бүлийн ялалт, бүх зүйлд талархаж явдаг хүн зочлон ирэх нь мөн сайн мэдээ, удаан шийдэгдэхгүй байгаа асуудал шийдэгдэж, бүх зүйл нэг талдаа гарахын дохио гэж үзэн цэнхэр цаастай чихэр болон бусад цай хоолоор дайлаад гаргаарай. Ер нь зочноо сайн ч муу ч байсан ялгалгүй дайлах хэрэгтэй.
 
Баярлалаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?

Like

Зөв: 0

Love

Хөөрхөн: 0

Haha

Хаха: 0

Wow

Гайхмаар: 0

Sad

Харамсалтай: 0

Angry

Буруу: 0

Сэтгэгдэл

Санал болгох

FOMA ангилал