Бид бусдаас хайр хүсдэг хэр нь.....

Аливаа улс үндэстэн, хайрын махбодоор дутагдахгүйн тулд ямар нэгэн зүйлийг хайрлаж, түүнийгээ чөлөөт цагаараа хийх хобби болгож, байдаг. Хамгийн гол нь амьд байх хэрэгтэй. Жишээ нь: Францчууд дарсаа амьтай гэдэгт итгэдэг. Учир нь дарсны исэлд орж, задралынхаа явцдаа, түмэн амьд эсүүд агуулж байдаг учир. Үүнийг тэд чин сэтгэлээсээ хайрлаж, он удаан жил хадгалж, гэрийнхээ хаана хадгалах нь илүү үр дүнтэй вэ? хэмээн хайж байдаг. Монголчууд морио гэх мэт. Хүн хайраа мөн түгээж чадахгүй удаан хадгалахаар гал махбодын дутагдалд ордог.
 
Гал махбодын дутагдалд орохоор дагаад бүтээж байгаа бүх ажил нурж эхэлдэг. Уур стрессээ гэр бүлийнхэндээ гаргаж, гэр бүлийн хүчирхийлэл, гэр бүл салалт ихсээд байгаа юм. Бид амьд харилцаагаа орхигдуулж, бүгд л ажлын хойноос улайрч, чөлөөт цаг, хобби гэдэг зүйл мартсан байдаг. Чөлөөт цаг хобби гэдэг бол тэр чигээрээ таны өгөх хайр буюу гал махбодыг нь нөхөж байдаг юм. Тиймээс гэр бүлээ бүрэн бүтэн, эсвэл гэр бүлтэй хурдан болох гэж бодож байгаа, ажил төрөлдөө оргилд нь гарч маш сайхан амьдаръя гэж бодож байгаа бол өөрийнхөө дуртай зүйлээ ол. 
 
Чөлөөт цагаараа хийж байгаа зүйл нь амьтай байх ёстой. Цэцэг ургамал, байгаль дэлхий, дарс, айраг, морь, нохой гэх мэт байж болно. Хүн болгон энэ зөвлөгөөг хэрэгжүүлээсэй хэмээн хүсэж байна. Бид бусдаас хайр хүсдэг хэр нь хайраа бас өгдөггүй. Тиймээс өгөхгүй бол гал махбодын дутагдалд товчхондоо ордог гэсэн үг.
 
Баярлалаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?

Like

Зөв: 0

Love

Хөөрхөн: 0

Haha

Хаха: 0

Wow

Гайхмаар: 0

Sad

Харамсалтай: 0

Angry

Буруу: 0

Сэтгэгдэл

Санал болгох

FOMA ангилал