Ганц бие хүмүүст зориулсан зөвлөгөө:
1. Таны унтаж буй ор их чухал. Мөн хайр дурлалын өнгө болон хэлбэр дүрс гэж байдаг. Тиймээс тэр зүгээ идэвхжүүлж өнгө болон хэлбэр дүрсийг ашиглан өөрийн ор болон хөнжил дээр зөвлөгөө авч болдог. Ганц бие хүмүүсийн гол шалтгаан нь тэдгээрийн хөнжлийн өнгө болон унтаж буй байрлал байдаг.
2. Та унтахдаа ганцаараа унтдаг бол хажуудаа нэг илүү дэр тавьж нэг хүн унтах гэж буй мэт зайг нь үлдээх хэрэгтэй.
3. Улаан өнгийн алимны хальсыг нэг ч таслахгүй цувруулж арилгаад баруун мөрөн дээгүүрээ шидээрэй. Энэ нь сайн хань дууддаг эртний Грекийн арга юм.
4. Хайр дурлалын булангаа олж идэвхжүүлээрэй.
5. Эрэгтэй (Эмэгтэй) хүнд зориулж ямар нэгэн зүйл оёх юм уу нэхэх. Нэг зөвлөгөө нэмж хэлэхэд та ямар ч зүйл оёж байсан уурлах болон муу муухай зүйл бодож болохгүй. "Уран үйл хийж буй хүнтэй бүү марга" гэсэн эртний үг байдаг. Энэ нь өмссөн, хэрэглэсэн хүндээ насан туршийн зовлон болдог болохоор тэр.
6. Хоолныхоо өнгийг баяжуулан улаан болон ягаан өнгө түлхүү ашиглах хэрэгтэй. Жишээ нь: Борш буюу хүрэн манжинтай шөлийг Оросууд охиддоо ихэвчлэн идүүлж сайн хань ижилтэй болохыг хүсдэг байна. Мөн мэдээж улаан чинжүү, улаан лооль гэх мэт зүйлээр хоолоо баяжуулаарай.
7. Эр тогосны өдийг сондгой тоогоор гэртээ байлгах. Энэ нь эсрэг хүйсийн хүмүүсээ өөртөө татах арга юм.
8. Цээнийн цэцэгний зураг, баримал, таримал аль ч хэлбэрийг нь гэрийнхээ баруун өмнө зүгт өлгөөрэй. Энэ нь Японы эртний аргуудын нэг бөгөөд хань ижилтэй болсны дараа ч гэсэн эмэгтэй хүүхдэд маш сайн цэцэг юм.
Фэнг шүйгийн зөвлөгөөнөөс гадна та өөрөө өөртөө илүү анхаарч, бусдыг ямар нэгэн зүйлээрээ татахгүй бол шилэн хоргонд байгаа таныг хүмүүс хараад өнгөрөхөөс цаашгүй.
За амжилт хүсье.
Шинэ мэдээ