FOMA МЭДЭЭ

Сахиус гэж юу вэ?

2023-09-21

Сахиусны талаарх ойлголт. Ямар ч хүн өөртөө зориулж ямар нэгэн зүйлийг сахиус болгож болдог. Хүзүүний гинж юм уу эсвэл өөрийн дуртай сэтгэл сэргээдэг дүрсээ дархан дээр аваачиж урлуулж өөртөө сахиус бүтээх бүрэн боломжтой. Аливаа сахиус болон эрэгтэй хүний зангиа нь тухайн хүнийг аливаа асуудлаас урьдчилан сэргийлэх, хүссэн зорилгоо биелүүлэхэд нь туслах зорилгоор бүтээгдсэн хүчтэй эд зүйлс мөн.
 
Сахиус зүүж эзэмшсэнээр эзэндээ учирч болохуйц гай гамшиг, үйл лайг арилган зайлуулж, аз болоод амжилтыг урин дуудахад зориулагдсан эд зүйлс юм. Энэ нь сайн хүмүүстэй учруулж, шинэ хамтрагчийг дуудаж хүч чадал, өөдрөг сэтгэлгээг бий болгодог. Сахиусыг хүн өөрөө ямар ч төрлийн газар шорооноос үүсэлтэй материалаар хийж болно. Өөртөө зориулж төмөрлөг зүйлсээр хийсэн сахиус нь:
  • Эд баялаг амжилтыг билэгддэг ба алт мөнгө зэс, гууль гэх мэт бүх металлууд нь газар шорооны бүхий л энергийг шингээсэн байдаг юм. Хувь хүн өөрөө өөртөө зориулж сахиус хийхдээ бусдад ямар нэгэн гай дуудах бус, өөрөө өөрийгөө хамгаалахын тулд чин үнэнч сэтгэлээрээ бодол санаагаа шингээж өгөхөд хамгийн гол утга учир оршино.

Сахиусыг бүтээж зарах нь утгагүй хэрэг. Харин өөртөө зориулж бүтээж болдог. Үүний тулд нүдээ анин биеэ суллаж бясалгал үйлдэхийн адилаар өөрийн чин ариун сэтгэлээ уг сахиусандаа шингээж байна хэмээн төсөөлөн бодож маш удаан олон дахин шивнэх хэрэгтэй. Бид нар яагаад өөрсдийн гэсэн азын зүүлт сахиустай болж болохгүй гэж? Туршаад үзээрэй. Жич: Хүмүүст энэ миний сахиус гэж мэдэгдэх хэрэггүй.

 
Баярлалаа.

Сэтгэгдэл

Санал болгох

FOMA ангилал