Таны худалдаж авч буй зүйл бүр өөрийн гэсэн тодорхой энерги үүсгэдэг.
Жишээлбэл та шинэ талх авахад, таны төвөгтэй зарим харилцааны асуудал шийдэгдэж, гарц гаргалгааны энерги өөртөө үүсгэдэг. Шинэ ногоо худалдаж аваад гэртээ авчрах нь сэтгэл санааг тайван байлгах энерги авчирдаг.
Тиймээс хэрэгцээгүй зүйл худалдан авахаас аль болох зайлсхийж байгаарай.
Тэгвэл хэрэггүй зүйл гэж юуг хэлэх вэ?
Ямар зорилгоор, хэзээ хэрэглэх нь тодорхойгүй худалдан авалтыг хэлж байна. Хямдарсан байсан учраас авчихлаа, жижиг үрийн төмс хямд өгнө гэсэн учраас авчихлаа гэх мэтээр өөрт хэрэгцээгүй зүйлд мөнгө зарцуулахаас татгалзаарай.
Хямдрал, боломж таарлаа гээд заавал худалдан авалт хийх шаардлагагүй. Тухайн зүйл танд үнэхээр хэрэгтэй эсэх, авахгүй бол ямар нэг хэрэгцээ тань дутагдах эсэхийг эхлээд бодож үзээрэй.
Учир нь зорилгогүй худалдан авалт нь зөвхөн мөнгө үрэхээс гадна гэрт хэрэгцээгүй эд зүйлс хуримтлуулж, таны анхаарал, цаг хугацаа, санхүүгийн урсгалыг сарниулдаг.
Фэнг Шүйн бэлгэдлээр аливаа сонголт зорилготой, хэрэгцээндээ нийцсэн байх нь амьдралын тогтвортой урсгалыг дэмждэг гэж үзэж болно.
Худалдан авалт бүрээ бодож, хэрэгцээтэй зүйлдээ мөнгө, анхаарлаа зориулаарай.
Баярлалаа.
Шинэ мэдээ