Ажлыг хэрхэн зөв хийх, түүнээс ямар үр дүн хүлээх, ажил хийж байхдаа хэрхэн азтай байх, өөрийгөө хэрхэн хамгаалах тухай сонирхолтой мэдээлэл. Фэнг Шүйгээр ажил гэдэг нь өөрөө тодорхой хэлбэрт баригдахгүй хэр нь хүнийг эрх чөлөөтэй байлгах, хүссэн зүйлээ хийж болох, өөрийнхөө хийж байгаа зүйлээс урам зориг, итгэл найдвар хүлээж авах шороон махбодтой хэмээн өгүүлсэн байдаг. Тиймээс шороон махбодын урсгалаа хэрхэн нэмэгдүүлэх вэ?
Эхний зөвлөгөө бол оройн хоол. Оройн хоол нь өөрөө 17:00-21:00 цагийн хооронд байх бөгөөд оройн хоол нь гал махбодоор маш их баялаг байдаг. Шороон махбодыг нэмэгдүүлэхийн тулд бид нар галаар дэмжиж өгөх ёстой. Иймээс оройн хоолондоо хэр сэтгэл гаргаж байна, хэдэн цагт ямар хоол сонгож идэж байна, хэнтэй идэж байна гэдэг нь хамгийн чухал зүйл юм. Би турж байгаа гээд орой хоол иддэггүй, оройн хоолондоо ач холбогдол өгдөггүй хүмүүсийг хараад байхад жижиг зүйл дээр ч гэсэн бүтэлгүйтээд байдаг. Тиймээс оройн хоол гэхээр нэг бол мах, бууз баншаар огт төсөөлж болохгүй. Хөнгөн, хүнд, биеийн байдал ямар байгаагаас хамаарч хоолоо зохицуулж идэж байх хэрэгтэй. Оройн хоолоо сайн иддэг хүний гал махбод нэмэгдэж хайр сэтгэл, ажлын харилцаа, урам зоригтой байдлаар үргэлж бялхаж байх болно. Тиймээс миний хүүхдүүд хоолны сонголт, хэрхэн болгох, хэрхэн идэх, өөрөө ашигтай байдлыг нь бодолцож суралцаж байх хэрэгтэй шүү.
Баярлалаа.
Шинэ мэдээ