Олон жил сайхан нөхөрлөсөн найзууд байж. Хоёулаа гэр бүлтэй болж, аав болцгоов. Нэг найзынхан гэрээс хэрүүл салахгүй. Тэгээд ажил нь нэг л урагштай биш. Авч буй цалин нь тийм ч хүрэлцээтэй биш. Нөгөө найз нь яг адилхан ажил хийх хэр нь гэр бүл нь жигд сайхан харилцаатай. Авсан цалингаасаа бүр хуримтлал үүсгэж байгаад орон сууцанд орлоо. Нөгөө найз нь утсаар ярина:
- Байна уу? хөгшөөн. Найздаа түр 10,000₮ байвал өгөөч. Найзынхан машины тосол гоожоод авах гэсэн мөнгө дутаад байна.
- За тэгье хөгшөөн. Дансаа явуулчих.
- Хэдэн өдрийн дараа
- Хөгшөөн 50,000төгрөг байна уу? Охины дугуйлангийн мөнгө нэхэгдээд. Найз нь дараа цалин дээрээсээ өгье.
- Заа тэг тэг дансаа явуулчих....Гэхдээ энэ мөнгө гуйх, өөрийнхөө амьдралд сэтгэл дундуур хандах процесс бол бүтэн 22 жил үргэлжилсэн байгаа юм. Хүүхэд байхдаа л найздаа өмдөө ганц өдөр өмсүүлчих, маргааш биеийн тамиртай пүүзээ өмсүүлчих гээд гуйдаг байж.
- Ингээд нэг өдөр найз нь бодлоо. Би энэ хүнд байнга тусалсаар иржээ. Одоо боллоо гэж бодоод нэг удаа дахиад гуйхаар нь:
- Одоо болно хөгшөөн. Найз нь ямар тийм баян цатгалан хүн биш. Чи өөрийнхөө асуудлыг өөрөө шийд. Би чиний найз болохоос аав ээж чинь биш. Ингэж хэлэхдээ тэрээр анх удаагаа л найздаа уурлаж үзэв. Урьд нь найздаа юм өгөхдөө үргэлж инээмсэглэж, харин өөрөөс нь авч байгаа найз нь үргэлж дух нь үрчийж, ямар нэгэн шалтгаанд цөхөрсөн мэт ууртай царайтай байдаг байв. Өгсөн хүн хоосордоггүй, авсан хүн цайдаггүй гэдэг нь энэ бололтой.
Ингээд бодоод байхад та бүхэнд ч гэсэн ийм найз, ах дүү олон хүмүүс байгаа байх. Та тэдэнд хэрэгтэй үед нь тусалж байна гэдэг нь тэднийг улам арчаагүй болгож, асуудлыг өөрөө мэдээд шийдэж, шийдвэр гаргах чадваргүй болгож байгаа хэрэг. Туслах биш харин ч хорлож байна. Үнэн үг хэл. Тэд цаг нь болохоор ойлгоно. Сайхан нөхөрлө. Гэхдээ учиртай байх хэрэгтэй. Хайртай хүмүүстэйгээ өөрийнхөө барьсан загасыг хуваалцах биш харин хэрхэн загас барих аргийг л зааж өгөх хэрэгтэй.
Баярлалаа.
Шинэ мэдээ