Ариун цэврийн өрөө бол айлын хамгийн бага талбайтай боловч өдөр бүр хамгийн олон удаа ашиглагддаг орчин юм. Хүн энэ орчинд ердөө хэдхэн минут өнгөрөөдөг ч тухайн газрын цэвэр байдал, гэрэлтүүлэг, эмх цэгц нь тухайн өдрийн сэтгэл санаанд мэдэгдэхгүйгээр нөлөөлдөг. Товчхондоо, замбараагүй ариун цэврийн өрөөтэй айлын сэтгэл санаа, уур амьсгал мууддаг. Хэт олон сав, хоосон хайрцаг, дууссан гоо сайхны хэрэгсэл, ашиглахаа больсон зүйлс удаан хугацаанд хуримтлагдах нь орчин ачаалалтай мэдрэмж төрүүлж үл ойлголцлын энергийг үүсгэдэг. Фэнг Шүйд ариун цэврийн өрөө нь байнга ашиглагддаг учраас энерги хамгийн их хөдөлгөөнд ордог хэсгүүдийн нэг гэж үздэг. Тиймээс хэрэггүй болсон зүйлсийг хадгалах бус, зөвхөн тогтмол хэрэглэдэг зүйлсээ үлдээх нь орчны урсгалыг илүү тайван байлгадаг. Тиймээс долоо хоногт нэг удаа ариун цэврийн өрөөндөө тавхан минут зарцуулж, дууссан сав, хэрэглэхээ больсон бүтээгдэхүүн, эвдэрсэн жижиг хэрэгслүүдээ ялгаж гаргаарай. Дараа нь угаалтуур болон толиныхоо гадаргууг арчиж, орчноо цэвэрхэн харагдуулаарай. Ингэж жижиг орчноо эмхэлж хэвших нь зөвхөн цэвэр байдлыг бус, өдөр бүр өөрийгөө анхаарч байгаа мэдрэмжийг давхар бий болгодог.
Баярлалаа.
Шинэ мэдээ