Аялалд явж байхдаа гал түлж хээр хоол хийж идээд, буудаллаад хөдлөхдөө дараагийн аялагчдад зориулж цай чанах түлээг тулгийн чулууныхаа дэргэд үлдээгээд яваарай. Энэ нь нэг талаар ёс заншил ч нөгөө талаар овоонд чулуу өргөхтэй адил бөгөөд олз, байгалийн хишгийг хамтдаа хүртэж, сайн сайханд хүрэхийн бэлгэдэл болсон том буян юм. Үүнийг буян гэхээсээ илүүтэй сайхан сэтгэл гэж бодоод үлдээгээрэй.
Баярлалаа
Шинэ мэдээ