Шивээсний үүсэл гарлын тухай:
Шивээсийг МЭӨ 10,000-с 38,000 жилийн тэртээд эртний Египет, Грек, Ром, Африк, Өмнөд Америк болон Европ, Япон зэрэг дэлхийн өнцөг булан бүрт өөр өөрийн өвөрмөц арга барил, өв соёл уламжлалын дагуу үйлдсээр ирсэн гэж үздэг.
“Tattoo” гэдэг үг нь эртний Тайтигийн “Tatau” гэсэн үгнээс гаралтай ба энэ нь “Биен дээрх тамга, мэнгэ“ гэсэн утгыг илэрхийлдэг. “Tat” гэдэг нь шивээс хийх багажаар арьсан дээр цоолборлон зураглах үйлдлийг, харин “au” нь шивээс хийлгэж байгаа хүний өвдөлтийг мэдэрч орилох чимээг хэлж байгаа гэж тайлдаг байна.
Одоогоор дэлхий дээр мэдэгдэж байгаа шивээсний тухай хамгийн эртний олдвор бол 1991 онд Австри болон Итали улсын хооронд байдаг мөсөн голоос олдсон шивээстэй анчин юм. Хүрэл зэвсгийн үед амьдарч байсан гэж үзсэн энэхүү шарилаас эрдэмтэд 57 төрлийн шивээсийг олж илрүүлсэн байдаг.
Шивээс хийх дэлхийн анхны төхөөрөмжийг Том Риель 1981 онд зохион бүтээсэн бөгөөд хаалганы хонхноос санаа авч бүтээсэн гэж түүхэнд тэмдэглэгдсэн юм байна.
Шивээсийг хурц үзүүртэй зүү, мэсээр хийдэг байсан ба өнгө гаргаж авахын тулд хөө, тоосгоны үйрмэгийг ашигладаг байсан гэдэг. ОХУ-ын зарим шоронд шивээс хийх бэхийг гаргаж авахын тулд гутлын өсгийг хайлуулж үүнийгээ шээс эсвэл цустай хольж шивдэг байжээ.
Шивээсийг Хамгаалалт, Дуудагч, Тэтгэгч гэсэн төрлүүдэд хуваадаг.
Хамгаалалт: Бүх төрлийн дүрснүүд ордог. Гурвалжин, дөрвөлжин гэх мэт. Мөн хамгаалалтын тарни, мауи шивээс болон хээнүүд бүгд багтдаг.
Дуудагч: Луу, могой, морь гээд амьтны дүрсүүд орно.
Тэтгэгч: Шивээсэнд бүх төрлийн цэцэг навч, ямар нэгэн утга төгөлдөр бүхий үгэн шивээснүүд ордог. Тиймээс та бүхэн өөрт яг ямар асуудал тулгарч байгаагаа бодож шивээснийхээ төрлийг сонгож болдог.
Шивээсний бэлгэдлийн тухай:
Манайхан түгээмэл хээ шивүүлдэг. Монгол хээ болон Мауи омгийн хээтэй шивээс нь олон янзын утгыг илэрхийлдэг учир та бүхэн хээ шивүүлэх бол маш сайн судлаарай..
Эрвээхэй: Богинохон настай ч үзэсгэлэн төгөлдөр энэ амьтныг шивүүлэх нь залуу нас ба бүсгүй хүний уян зөөлөн, төгөлдөр гоо шинжийг илэрхийлдэг.
Муур: Египетчүүдээс уламжлагдан ирсэн муурын шивээс нь бусдаас үл хамаарах биеэ даасан тусгаар байдлыг илэрхийлэхийн зэрэгцээ чөлөөтэй сэтгэхийг илэрхийлдэг.
Гавал ба Могой: Үхэшгүй мөнхийн бэлгэдэл болдог байна.
Сарнай: Жинхэнэ хайрыг илэрхийлдэг бөгөөд сарнайгаа өргөстэй шивүүлбэл дүрэлзсэн эрч хүч, шунал тачаалыг илэрхийлдэг.
Луу: Луу нь хүчирхэг байдал болон адал явдалтай гайхалтай амьдралыг илэрхийлдэг.
Баярлалаа.
Шинэ мэдээ