Аяллаар явж байхдаа үзэсгэлэнтэй газар таарахад хүмүүс зураг аваад шууд цааш хөдөлдөг. Харин хуучны хүмүүс байгаль үнэхээр сэтгэлд хүрсэн газар байвал явахынхаа өмнө дөрвөн зүг рүү нэг удаа хардаг заншилтай байсан. Ингэснээр тухайн газрын өнгө төрх, салхи, үнэр, дуу чимээг хүртэл сэтгэлдээ бүрэн хадгалж авч явдаг гэж үздэг байсан. Фэнг Шүйд аливаа орон зайн энергийг зөвхөн нүдээр биш, бүх мэдрэхүйгээрээ хүлээн авах нь хүний дотоод тайвшрал, төвлөрлийг нэмэгдүүлдэг гэж тайлбарладаг. Ийм байдлаар хэдхэн хором тайван зогсох нь ядаргааг багасгаж, байгальтайгаа илүү ойр байгаагаа мэдрэхэд тусалдаг. Дараагийн удаа аялалд гарахдаа хамгийн сайхан санагдсан газраасаа яарахгүйгээр, дөрвөн зүг рүүгээ нэг удаа харж байгаад хөдлөөрэй. Энэ нь таван мэдрэхүйгээ ашиглан байгалиас өөрт хэрэгтэй байгаа энергиэ авах энгийн нэгэн үйлдэл юм.
Баярлалаа.
Шинэ мэдээ