Гэрийнхээ энергийг жижиг өөрчлөлтөөр шинэчлээрэй.

Орчин гэдгийг та бүхэн Фэнг Шүй талаасаа өөрчлөлт, нөхөн төлжилт, мэдрэмж хөглөх гэдэг талаас нь харах хэрэгтэй. Орчин тойрон байгаа цагт бүх зүйл өөрчлөгдөж, нөхөн төлжиж, сайжирч эсвэл муудаж байдаг.

Хүн орчноосоо зөвхөн харагдах зүйлсийг биш, дуу чимээ, үнэр, хөдөлгөөн, агаарын өөрчлөлтийг хүртэл мэдэрч байдаг.

Энэ мэдрэмжээрээ дамжуулан байгалиасаа өөрт дутуу, хэрэгтэй байгаа энергиэ нөхөж авдаг.

Харин эдгээрийг өөрийн амьдралд зөвөөр хүлээн авч, орчны урсгалтай зохицох нь маш чухал. Тиймээс энгийн бөгөөд хэрэглэхэд амар зөвлөгөөг хүргэж байна.

Гэртээ ямар нэгэн тавилга, сандал, жижиг ширээ эсвэл гоёлын зүйлээ олон жил нэг байрлалд байлгах нь элбэг тохиолддог. Энэ нь буруу зүйл биш ч, орчныг үргэлж ижил хэвээр нь хадгалсаар байх нь тухайн орон зайн мэдрэмжийг аажмаар нэгэн хэвийн болгодог. Хүн өөрөө анзаарахгүй байсан ч шинэ санаа төрөх нь багасах, тухайн өрөөнд удаан байхаар ядрах мэт санагдах нь заримдаа үүнтэй холбоотой.

Тиймээс боломжтой бол сардаа нэг удаа өрөөндөө байгаа жижиг тавилга, гоёлын эд зүйлсийн байрлалыг бага зэрэг өөрчилж байгаарай. Том засвар хийх шаардлагагүй, зөвхөн орон зайн урсгалыг бага зэрэг шинэчлэхэд хангалттай. Фэнг Шүй нь орчны хөдөлгөөн өөрчлөгдөхөд хүний мэдрэмж шинэчлэгдэж, нэгэн хэвийн болсон энерги сэргэдэг гэж үздэг.

Баярлалаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?

Like

Зөв: 0

Love

Хөөрхөн: 0

Haha

Хаха: 0

Wow

Гайхмаар: 0

Sad

Харамсалтай: 0

Angry

Буруу: 0

Сэтгэгдэл

Санал болгох

FOMA ангилал