Та өөрийнхөө хэтэвчийг цүнхэндээ, халаасандаа хаана ч авч явж болно. Гэхдээ цаг үргэлж нэг зүйлийг санаж байх хэрэгтэй. Хэтэвчээ өөрийнхөө үргэлж баруун талдаа авч явж байгаарай.
Цүнхэндээ хийсэн ч цүнхээ баруун гар талдаа үүрч, халаасандаа хийсэн ч үргэлж баруун талын халаасандаа хийж явж байгаарай. Энэ нь таны хэтэвч рүү чиглэх санхүүгийн таатай урсгалын нэг хэлбэр юм. Хэтэвч гэдэг бол нэг талаасаа таны даллагын уут. Даллагын уут гэдэг нь аливаа зүйлийг үржүүлэхийн бэлэг тэмдэг. Эмнэлэг, шинжилгээний бичиг хийвэл үргэлж эмнэлэг, өвчин зовлонгоос салахгүй, ломбард, банкны баримт хийж явах нь үргэлж санхүүгийн асуудлаас гарахгүй гэсэн утгатай. Тиймээс хэтэвчиндээ төлбөр тооцоо болон хөнгөлөлтийн карт, бэлэн мөнгө үржүүлэхийг хүссэн зүйлсээ л хийж байх ёстой гэдгийг битгий мартаарай.
Баярлалаа.
Шинэ мэдээ