Цагаан цаас бэлдээрэй. Бэлдсэн цаасан дээрээ 1-10 хүртэл тоог доош нь цувруулаад бичээрэй. Тэгээд эхнээс нь өөрийнхөө засаж өөрчилмөөр байгаа, амьдралд, чамд өөрт нь нөлөөлөх муу зуршлаа жагсааж бичих хэрэгтэй.
Шүдээ цаг тухайд нь эмчлүүлдэггүй, эмэгтэйчүүдийн эмнэлэгт үзүүлэхээ хойшлуулаад байгаа, тамхи татдаг, архи уухаараа гадаадаар гэнэт ярьдаг гэх мэт жагсааж бичээд. Дараа нь бүгдийг нь баллуурдаарай. Баллуурдаж байхдаа өөрчлөгдөж байна, энэ бүхэн байхгүй болж байна, энэ бүхнийг засаж сайхан болгохын төлөө би хичээж байна гэж төсөөлж бодоорой.
Одоо баллуурдсан цаасан дээрээ аз жаргалын тухай яг 10 зүйл бичээрэй. Тийшээ аялсан, ийм зүйлээ ингэж өөрчилсөн гээд. Ингээд уг бичсэн зүйлээ та гэрийнхээ ямар нэгэн цоожтой сав, шүүгээнд хадгалаарай. Тэгээд 8 сарын дараа гаргаж ирээд хараарай.
Баярлалаа.
Шинэ мэдээ