Өөрчлөлт гэдэг нь сүйрэл, эсвэл зол жаргалыг авчрахыг хэн ч мэдэхгүй учраас хамгийн чухал нь зөв өөрчлөлт хийх нь маш чухал. Хувцас эвхэлтээс авхуулаад гэртээ болон эргэн тойрондоо зайлшгүй хийж болох, хүмүүсийн мэдэж байх ёстой энгийн өөрчлөлтийг бэлдлээ. Өөрчлөлт гэдэг бол модон махбодтой маш холбоотой.
Дотуур хувцасны өөрчлөлт.
Эрүүл ахуй, гоо зүй талаасаа бидний хамгийн чухал хувцас бол дотуур хувцас. Дотуур хувцсаа хүн үргэлж өөрчилж шинэчилж байх хэрэгтэй. Баяр ёслол, энгийн чөлөөт, өдөр тутам, хайр дурлалын гэх мэт бүх үйл явдалд тохирсон дотуур хувцаснууд эрэгтэй, эмэгтэй бүх хүнд байх ёстой.
Хүүхдүүдийн хувьд ч алгаагүй. Дотуур хувцас цөөтэй, өөрийнхөө хувьд сонголт багатай хүний ажил хэзээ ч урагштай байдаггүй бөгөөд, хийж байгаа ажил нь барагдахгүйн дээр, тодорхой төлбөрөө хэн нэгнээс үргэлж дутуу авч, санхүүгийн асуудалтай, гэр бүлийн харилцааны хувьд ч хүндрэлтэй болж эхэлдэг.
Иймд дээрх асуудлуудаас өөрийгөө хамгаалахын тулд өөртөө таалагдсан олон сайхан чанартай дотуур хувцастай болж, дотуур хувцасныхаа сонголтыг үргэлж өөрчилж байгаарай.
Баярлалаа.
Шинэ мэдээ