Хэл амыг дарж, бусдын таагүй сөрөг, худлаа, цуурхал, хэцүү хандлагаас өөрийгөө хамгаалах арга зааж өгье.
-
Энэ тухайгаа, төрж байгаа мэдрэмжээ заавал бичиж тэмдэглээрэй. Тэмдэглэлийн дэвтэр дээр. Энэ бол өөрийнхөө бодож, таагүй санагдаж байгаа зүйлийг харах мэдрэмжээрээ дамжуулж бодит болгож байгаа ба, үүний дараа таны тархи чинь өөрөө усан махбодоо нэхэж, буруу байгаа, танд таалагдахгүй болохгүй байгаа зүйлсээ засах гэж ажиллаж эхлэдэг байна.
-
Бусдад боломж олгоод, цаг хугацаанд найдаад орхичих. Харин өөрөө аз жаргалтайгаар гэрэлт. Тэд үүнийг чинь л тэвчиж чаддаггүй. Жишээ нь танруу маш бүдүүлэг шахаж орж ирээд, таныг доромжлоод яваад өглөө гэж бодъёо. Ингэх үед нь орхичих. Тэр энэ зангаасаа болоод нэг их удахгүй асуудалд орж, танаас илүү омголон, өөрөөсөө илүү таагүй хүнтэй учирч эвгүй байдалд орох болно. Юмыг та ойлгож, мөн чанарыг нь ухаж орхих үед таны сэтгэлийн орон зай буюу гал махбод нэмэгдэж, өөртөө итгэх итгэл чинь улам нэмэгдэх болноо.
Баярлалаа.
Шинэ мэдээ