Дотоод сэтгэлээ хэрхэн цэвэрлэх вэ?

Хүний сэтгэл санаа сайхан жигд, тайван байх нь дотоод сэтгэлийн амар амгалантай холбоотой. Бид сэтгэл санаагаа бүрэн амар амгалан байлгахын тулд
  • Ерөөл магтаал уншиж
  • Мэдлэг боловсрол эзэмших ёстой юу гэвэл тийм.
 
Нөгөө талаараа үгүй. Тэр бол хэсэгхэн хугацаанд л таныг амар амгалан болгож, эргүүлээд л тавгүй байдалд таныг оруулах болно. Тиймээс бүр мөсөн хэцүү бодол, муухай зүйлээс ангижрахын тулд бид дотоод сэтгэлийн амар амгаланг мэдрэх ёстой.
 
Харин ямар нэг хэцүү нөхцөл байдалтай нүүр тулсан үед хэрэв үүнийг шийдвэрлэх ямар нэг боломжтой авах гэж буй арга хэмжээ болон түүнээс гарах үр дагаврын ашиг тус, хор холбогдлыг нь бүрэн ухамсарласны үндсэн дээр тухайн нөхцөл байдлыг шийдвэрлэж байгаа үед сэтгэл ямар ч зовлонгүй болдог ба энэ нь жинхэнэ дотоод амар амгалан юм.
 
Энэрэн нигүүлсэх сэтгэл, бодит байдалд нийцсэн арга, энэ хоёр туйлын чухал. Ямар нэг тооцоолоогүй үр дагавар үүсэх үед маш их айж түгшүүрт автдаг нь нөхцөл байдалд бодит бус байдлаар хандсанаас болдог. Бид бүх гарч болох үр дагаврыг тооцоогүйгээс гадна бидний мэдлэг, ойлголт дутагдсан байдаг.
 
Бидний айдас, түгшүүр аливааг сайн нягталж үзээгүйгээс үүдэлтэй байдаг учраас нөхцөл байдлыг бүрэн дүүрэн ойлгохын тулд бүх дөрвөн талаас нь, дээрээс нь, доороос нь харах хэрэгтэй. Бодит байдал, харагдах байдал хоёрын хооронд үргэлж зааг байдаг учраас бүх талаас нь сайн шалгаж үзэх хэрэгтэй.
 
Баярлалаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?

Like

Зөв: 0

Love

Хөөрхөн: 0

Haha

Хаха: 0

Wow

Гайхмаар: 0

Sad

Харамсалтай: 0

Angry

Буруу: 0

Сэтгэгдэл

Санал болгох

FOMA ангилал