Фэнг Шүй гэдэг нь ус салхи гэсэн Хятад үг юм. Яагаад заавал Хятад үгээр нэрлэсэн бэ? Яагаад Монгол нэр өгч болоогүй юм? хэмээн олон хүн асуудаг.
Фэнг Шүй бол өөрөө амьдрах ухаан юм. Байгаль дэлхий, орчинтойгоо хүн маш сайнаар дасан зохицох ухаан. Мөн өөрийн эргэн тойрондоо зөв энергийн урсгалыг бүрдүүлэх ухаан юм.
Улс орон болгон өөрийн гэсэн Фэнг Шүйн онцлогтой. Жишээлбэл: Дорно дахины улс орнууд болон Хятад, Солонгос, Япон, Сингапур, Макао гэх улсууд нь гар үйлдвэр, аж үйлдвэр ихээр хөгжсөн учраас зэмсгийн Фэнг Шүй буюу гурван хөлтэй мэлхий, зоос, салхин хонх гэх зэмсгээр орчны энергиэ засаж энэ аргыг хэрэглэдэг.
Харин Европын улс орнууд (Герман, Франц, Итали, Англи) гэх улсууд нь барилга архитектор тал дээр Фэнг Шүйг ашигладаг. Яагаад заавал Европын улсуудын байшингийн дээвэр улбар шар өнгөтэй байдаг. Яагаад хамгийн сайхан цэцэрлэгт хүрээлэн, усан оргилуур, уран баримал Европт байдаг вэ? гэвэл Фэнг шүйн архитектор буюу байрлал зүй ухааныг ашигладаг болох нь харагдана. Хаанаа усан оргилуур хийж усан махбодыг идэвхжүүлснээр амжилттай байж болдог, хувийн эдлэн газар болон байшин барилгаа зөв баривал эд хөрөнгө, энергийн зөв урсгалыг чиглүүлж болдгийг Европчууд ашигладаг.
Харин Монголд илүү нүүдлийн аж ахуйтай, 4 улиралтай улс учир, хорио цээр ажиглалтын ухааныг нь илүү ашиглаж амьдрал ахуйдаа хэрэглэдэг байна. Жишээ нь: Ширээ өнцөгдөж бүү суу. Сэтэрхий аяганд бүү цайл. Айлын хойморт суудаггүй. Гэрийн эзэн баруун талаараа, эзэгтэй зүүн талаараа сууна. Унаганы зэлэн дээгүүр алхаж болдоггүй гэх мэт олон зүйлсийг бид мэднэ. Мөн цаг агаараа үүдний байрлал тэнгэрийн байдлыг ажиглаж малаа бэлчээдэг гэх мэтчилэн...Өөрөөр хэлбэл Монголчууд Арга билгийн ухаан буюу орчинтойгоо төгс зохицох ухааныг судалдаг байжээ.
Тийм ч учир Чингис хаан Арга билгийн их Бумба Чан Чун бумбыг Монголд урьж энэ талаар зөвлөлдсөн байдаг. Монголын баатрын энгэр дээр гуулин толь байдаг талаар хүн болгон мэднэ. Тийм учраас Монгол цэргүүд өөр улсын шашны хараал, бөөгийн ятга чагтанд автдаггүй маш сайн хамгаалалттай байсан. Одоо орчин цагт бөө нар тэр гуулин толийг энгэр дээрээ зүүж улаачаа хамгаалдгийг бид мэднэ.
Фэнг Шүйг Монголоор арга билгийн орчинтойгоо зохицож амьдрах ухаан гэвэл зохилтой. Гэвч Хятадууд энэ ухааныг бусад улсаас түрүүлж Юнескод, дэлхийн өвд бүртгүүлэхдээ "Фэнг Шүй" гэсэн нэрээр бүртгүүлсэн учир энэ нэрээрээ дэлхий дахинд алдаршжээ. Иймд Хятадын мухар сүсэг, тэнэг хүмүүсийн дагаж дуурайдаг зүйл гэхээсээ илүү таны өөрийн орчинтойгоо зохицож амьдрах ухаан гэж хүлээж авах нь зохиолтой.
Азийн Фэнг Шүй холбооноос та бүхэндээ илүү Монгол ухаан шингэсэн, Монгол ёс заншлаа хадгалсан бүтэн 12 жилийн судалгаан дээрээс үндэслэсэн зөвлөгөөнүүдийг тогтмол өгөх болно.
Баярлалаа.
Шинэ мэдээ