NBA-д тоглодог хэсэг тамирчид дээр нэгэн сонирхолтой судалгаа хийсэн байна. Мэдээж сагсан бөмбөг тоглоход: Өөртөө итгэлтэй болж, бусдад итгэл өгдөг. Өөрийгөө ялж сурна. Мөн амьдралаа аварч, бусдыг бас чиглүүлэх хүчтэй болно гэх мэт өөр өөрсдийнхөөрөө хариулсан байна. Гэхдээ ихэнх нь сагс тоглож байхад цагаригт оруулахаас илүү гоё залах, уран гоё хууралт хийх, бусдад гоё харагдах нь чухал гэсэн байна.
Өөрөөр хэлбэл та ямар нэгэн зүйл хийхдээ бас гоо зүйн үзэмжтэй гоё харагдах хэрэгтэй. Хичнээн сайн зүйл, зөв зүйл хийж байгаа ч гэсэн түүнийгээ гоё харагдах, гоо зүйн тал дээр нь анхаарахгүй бол болохгүй. Зөв хооллож байна гээд нээх муухай үнэртэй ногоо, муухай үнэртэй хоол хийгээд түүнийгээ хулгана шиг идээд, түүнийг нь хүмүүс ярвайхаар би жин бариад гоё болж байхад та нар юу вэ? муу хоол идэж та нар насаа богиносгож байна гэх мэт бусдыг шүүмжилж, гоо зүйгүй хандах нь улам л өөрийгөө тусгаарлаж бусдаас өөрийгөө тусгаарлаж байгаа хэрэг. Харин маш гоё ургамлын гаралтай соус, гоё тавагтай хоолыг үсээ янзалж сайхан царайтай идэж, жаргалтай суугаа таныг бусад хүмүүс дэмжиж, улмаар дуурайх нь лавтай. Гол ялгаа нь л энэ.
Ямар нэгэн зүйлийг чадварлаг хийдэг хүн жаахан бохир хувцастай, нэг тийм тохьгүй байхад эргэн тойронд нь зөвхөн хийж чадахгүй тэр хүний тусламжийг аваад ирээдүйд хэрэггүй гэсэн хүмүүс хүрээлдэг. Харин ямар нэгэн зүйлийг чадварлаг хийгээд, бас өөрийгөө гоо зүй талаасаа сайхан авч явдаг хүнийг хүмүүс хайрлаж хүрээлдэг. Хэрэггүй байсан ч гэсэн дэргэд нь байдаг. Ялгаа нь энэ. Тиймээс гоё бай, гоё орш. Энэ бол маш том дэмжлэг.
Баярлалаа.
Шинэ мэдээ