Фэнг Шүйн эд баялагийн урсгалыг ойлгохын тулд эдгээр хоёр урсгалыг хянах, ажиглах, хувиарлах нь чухал болохыг ойлгох хэрэгтэй.
Зарим хүн хэрэгтэй зүйлсэд мөнгөө харамлачихаад, хэрэггүй зүйлсэд огтхон ч татгалздаггүй. Гэсэн хэдий ч өөрсдийгөө их хэмнэлттэй хүмүүс гэж боддог.
Жишээлбэл, хүмүүс хоол идэхдээ шим тэжээлийг тооцдоггүй, Тэд нэг таваг хоол 70,000₮ байхад үнэ өссөн, хэтэрхий үнэтэй байна гэж гомдоллоод дараа нь 250,000₮-ний шил дарс авч уудаг. Амьдралыг мэдрэх нь чухал юмуу, эсвэл хоолны хэрэгцээгээ чанартай хангах нь чухал юм уу? Юмсын дараалал гэж байдаг.
Өөрийн ажилд хэрэгтэй багаж, сурах ёстой мэдлэг, өдөр бүр хэрэглэдэг чанартай зүйлдээ мөнгө гаргахыг “үнэтэй” гэж боддог. Харин хүний нүдэнд сайхан харагдах, бусдаас дутахгүй байх, хямдралтай байгаа зүйлдээ мөнгөө амархан зарцуулдаг.
Ингээд хэрэгтэй зүйлээ авах цаг болоход мөнгө хүрэлцэхгүй байдаг. Үнэндээ орлого нь дандаа хангалтгүй байгаа хэрэг биш. Зарлага нь хэрэгцээтэй зөрчилдөж байна.
Фэнг Шүйн бэлгэдлээр эд баялгийн урсгалыг зөв чиглүүлнэ нь зөвхөн мөнгийг хадгалах ойлголт биш юм. Энэ нь амьдралыг тэтгэх, хөдөлмөрийг хөнгөвчлөх, боломжийг нэмэгдүүлэх зүйлд зөв хуваарилахыг хэлнэ.
Ажил хийдэг ширээндээ тохирсон гэрэл авахыг хойшлуулж байтал ширээн дээрээ тавих гоёлд мөнгө зарцуулах нь дараалал буруу байгаагийн нэг жишээ юм. Гоёл нь таалагдаж болох ч... Гэхдээ өдөр бүр ажиллах нөхцөлөө эхэлж бүрдүүлэх хэрэгтэй.
Эд баялгийн зэмсэг ч ялгаагүй. Фэнг Шүйн бэлгэдлийн эд зүйл авсан болохоор орлого өөрөө нэмэгдэнэ гэж найдаад, орлого олоход хэрэгтэй зүйлээ хойш тавьж болохгүй. Бэлгэдлээ бодит үйлдлээрээ дэмжсэнээр утгатай болно.
Хүнсэнд ч энэ хандлага их харагддаг. Өдөр тутмын шим тэжээлтэй хоолондоо мөнгө харамлаад, төлөвлөөгүй амттан, зуушинд бага багаар зарцуулсаар байвал хоолны төсөв тань хэрэгцээгээ хангаж чадахгүй.
Хямд авсан бүхэн хэмнэлт биш ээ. Хэрэглэхгүй зүйлийг тал үнээр нь авсан ч мөнгө гарсан хэвээрээ. Харин өдөр бүр ашиглаж, олон жил хэрэглэх зүйлдээ арай илүү төлөх нь заримдаа зөв сонголт байдаг.
Фэнг Шүйн утгаар гэрийн хэсэг бүр өөрийн зориулалтаа дэмжих ёстой. Амрах газраа тохижуулж, ажиллах газраа бэлдэж, хооллох газраа тав тухтай болгоход мөнгөө зарцуул. Гэр тань өдөр тутмын амьдралд тань үйлчилж байвал зарцуулсан мөнгөний үр дүн мэдрэгдэнэ.
Мөнгө гаргах болгондоо харамлахыг хэмнэлт гэдэггүй. Хэрэггүй хүслээ хязгаарлаж, хэрэгтэй зүйлдээ мөнгөө хүргэж чаддаг байхыг л зөв хэмнэлт гэдэг.
Баярлалаа.
Шинэ мэдээ