Зарим айл нь эмтэрхий аяга, тавгаа хэрэглэсээр байдаг. Бариул нь хагарсан аяга, амсар нь цуурсан таваг, ирмэг нь эмтэрсэн сав суулга их харагддаг. Хоол хүнс нь хүний амьдралын үндэс бол, түүнийг хийж, идэж байгаа сав суулга нь элбэг дэлбэг байдлыг бэлгэддэг. Эмтэрхий аяга таваг хэрэглэвэл мөнгө тогтохгүй, хийсэн ажил ч үр дүн багатай байдаг. Ялангуяа зочиндоо цуурсан аяга гаргаж өгдөг айлын нэр хүндийн энерги мууддаг гэж үздэг. Тиймээс гал тогоогоо шалгаж үзээрэй. Эмтэрсэн, хагарсан, цуурсан аяга таваг байвал шууд хаяж, сайн бүтэн зүйлээр сольж хэвшээрэй. Гэрийн жижиг зүйлс ч хүний амьдралд нөлөөлж байдаг. Тэр дундаа сэтэрсэн зүйлсээ анзаардаг ч хайруулын таваг, тогооны бариул, тагны боолт зэрэг зүйлсээ сардаа нэг удаа чангалж байх хэрэгтэй. Тэгэхгүй бол боолт нь суларвал айл гэрт санамсаргүй санхүүгийн алдаа гардаг.
Баярлалаа.
Шинэ мэдээ