Хийморийн дарцаг
Бид нар уул овоо, өндөрлөг газар гарахдаа хийморийн дарцаг хийсгэдэг болоод удаж байгаа. Энэ нь салхины шидэт энергийг ашиглах ёс заншил юм.
Салхи нь орчлон ертөнцийн амьд амьтны илгээж буй олон сая дохио, илгээмжийг тээвэрлэдэг гэж үздэг. Салхи нь бидний эргэн тойрны сайн муу бүх энергийг цуглуулдаг. Зөөлөн салхи нь тааламжтай энергийг үүсэгдэг бол хүчтэй салхи нь хар муу энергийг илэрхийлдэг. (Угалз,хар салхи гэх мэт.)
Туг дарцаг хийсгэх нь тэнгэр газрын амьсгалыг шингээж байгаа хэрэг юм. Нэг ёсондоо өөрийнхөө хийморь сүлдийг бадрааж тэтгэхийн тулд салхинд өргөж буй өргөл гэж ойлгож болно. Хийморийн дарцгийг аль болох өндөр хийсгэх хэрэгтэй.
Хийморийн дарцаг дээр хүмүүс заавал төвөдөөр нэрээ бичүүлдэг нь тийм ч тохиромжтой биш. Харин өөрийнхөө мэддэг хэлээрээ бичиж мөн түүн дээр хүслээ бичиж болдог. Тэгэхдээ бичиж буй хүслээ маш тодорхой бичээрэй. Тэгээд тэр хүсэл таныг аз жаргалтай болгох болгохгүйн тухай сайн тунгааж бодоорой. Маш их хүчтэй засал.
Баярлалаа.
Шинэ мэдээ