10-Р САРЫН ХУМСНЫ ӨНГӨ, ХЭЭНИЙ ЗӨВЛӨГӨӨ

Өөрийнхөө төрсөн оны хамгийн сүүлийн тоогоор өнгөө сонгоорой. Жишээ нь: 1989 оны хүний сүүлийн тоо нь 9 байна.

0,1- Төрсөн хүмүүс:
Цагаан, цайвар, өнгөгүй тунгалаг, цэнхэр, хар өнгө тохирно. Хумсан дээрээ хөндлөн болон босоо долгион, дугуй дүрс зуруулах хэрэгтэй. Учир нь энэ өдрүүдэд таны гараар олон зүйл шийдэгдэх төлөвтэй тул дэмжлэгийг авахын тулд ийм хэлбэр дүрс илүү тустай.
2,3- Төрсөн хүмүүс:
Цэнхэр, бүдэг цэнхэр, ногоон, хүрэн өнгийг сонгоорой. Хумсан дээрээ ус, ургамалтай холбоотой хээ дүрс хийлгэвэл зохистой. Энэ нь танд “ялгүй өвлөх” буюу эрсдэлээс хамгаалах хүчийг авчирна.
4,5-Төрсөн хүмүүс:
Улаан, ягаан, элсэн шаргал өнгө тохиромжтой. Хээ нь шоо дөрвөлжин, тэгш өнцөгт байх нь зөв. Энэ дүрс өөрийн хүчийг нэмэгдүүлж, хүчээ зөв хувиаарилахад тусална.
6,7-Төрсөн хүмүүс:
Элсэн шаргал, шар, бор, цагаан өнгө тохирно. Хумсан дээрээ уул мэт гурвалжин дүрс хийлгэх хэрэгтэй. Учир нь энэ сар бие махбодоо дэмжиж, хүч сэлбэхэд онцгой анхаарах шаардлагатай.
8,9-Төрсөн хүмүүс:
Улаан, улбар шар, ягаан өнгө сонгоорой. Хумсан дээрээ нар, одны дүрс зуруулах нь зөв. Энэ нь хүнтэй маргалдаж, ам зөрөхөөс зайлсхийхэд тань хамгаалалт болно.
 
Баярлалаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?

Like

Зөв: 0

Love

Хөөрхөн: 0

Haha

Хаха: 0

Wow

Гайхмаар: 0

Sad

Харамсалтай: 0

Angry

Буруу: 0

Сэтгэгдэл

Санал болгох

FOMA ангилал