FOMA МЭДЭЭ

Гэр болон ажлынхаа өрөөнд

2022-08-27

Гэрт байхад хамгийн сайн зураг бол уул усны зураг юм. Мэдээж зөв байрлуулах ёстой. Уул нь түшиг тулгуурын бэлгэдэл. Мөн санхүүгийн эрсдэлээс хамгаалах ноён нуруу болж өгдгөөс гадна хүнд хэцүү шийдвэрлэх боломжгүй асуудлыг дарж өгдгөөрөө сайн талтай. Ингэхдээ зочны өрөө болон ажлын өрөөнд байх хамгийн сайн. Уулын зургийг гэрийнхээ урд, баруун урд, баруун, баруун хойд зүгт өлгөөрэй.

Усны зургийг гэрийн зүүн,зүүн өмнө, хойд зүгт байх хамгийн сайн. Мөн өнгө будаг нь тохирсон сайхан цэцэг тэр дундаа цахирмаа, алтан зул, замбага цэцэг, бадамлянхуа цэцгийн зураг гэрт байх их сайн. Тэр дундаа эмэгтэй хүүхэдтэй айлд. Энэ зургаа гэрийнхээ зүүн, зүүн өмнө зүгт байрлуулаарай.

Харин зэрлэг ан амьтан, хийсвэр урлагийн зургийг худалдаж авах хэрэггүй. Хүн бэлэглэсэн бол гэрийнхээ үүд рүү өлгөөрэй. Мөн гунигтай, уйтгартай эсвэл алгаа тосон юм гуйж байгаа зураг гэртээ өлгөж хэрхэвч болохгүй. "Уйлж буй эмэгтэй" зургийг музейд үзэх сайхан ч гэрт өлгөх нь онцгүй. Ер нь аль болох сэтгэл тайвшруулсан тийм өнгө аястай зураг сонгоорой.

Гэрийн хананд гэр бүлийн зураг байх нь гэр бүлийн гишүүдийн аз жаргалыг дуудаж байдаг. Гэхдээ мэдээж бүгд пирамид хэлбэртэй авхуулахаас гадна инээсэн байвал маш сайн. Мөн гэр бүлийн зураг дам нуруун доор байж болохгүй. 

Баярлалаа.

Сэтгэгдэл

Санал болгох

FOMA ангилал