Бодол санаагаа үргэлж сайхан байлгаж байгаарай

Та юу бодож байна түүн шигээ л байдаг.

Урам зоригийн тухай бодвол урам зоригтой байх болно. Чанартай сайн ажиллаж чадна гэж бодвол өөрийн мэдэлгүй хичээнгүй болдог. Эргэн тойрон дахь хүмүүс ч гэсэн таны урам зоригийг мэдрэх болно.

Хэрэв бид түгшсэн, болгоомжилсон, айсан, төвөгшөөсөн байдалтай хандвал эмх замбараагүй ажил, цаг өнгөрөхгүй байх, хэн нэгэнтэй ялихгүй зүйлээс болж маргалдах, толгой таллаж өвдөх, бусдын ажил илүү сонирхолтой санагдах, ашиг орлого бага байх гэх мэт сөрөг зүйлүүд ажиглагдана.

Тиймээс та өглөө сэрээд тухайн өдрийгөө юу гэж дүгнэж байгаа бодол нь тан өдрийн өнгийг тодорхойлдог учир бодож сэтгэхдээ анхаараарай. Иймээс өглөөг үргэлж сайхан угтаж сайхан зүйл бодож сэрэхийн тулд унтахын өмнөх бэлтгэл хамгийн чухал. 

  • Гэрээ цэвэрлэх хэрэгтэй. Бохир аяга таваг, орны ойролцоох замбараагүй хувцас, шалан дээгүүрх хүүхдийн тоглоом, бохир цонх, хөшиг гэх мэт. Энэ нь маргаашийн эрч хүчийг хамгийн их унтрааж байдаг.

  • 5-10 минутын ямар нэгэн хөгжилтэй бичлэг үзээрэй.

  • Унтаж буй Фэнг шүйн гахайны зураг орныхоо ойролцоо өлгөх.

  • Толиныхоо өмнө шүдээ ярзайлгаж харах. Энэ нь муу муухай харж дарж зүүдлэхээс сэрэмжлэн.

  • Дэргэдээ шилэн аяганд ус хийж орхиод өглөө нь асгаарай. 

  • Галт шувууны талаар төсөөлөн бодох.

Баярлалаа. Туршаад үзээрэй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?

Like

Зөв: 0

Love

Хөөрхөн: 0

Haha

Хаха: 0

Wow

Гайхмаар: 0

Sad

Харамсалтай: 0

Angry

Буруу: 0

Сэтгэгдэл

Санал болгох

FOMA ангилал