Ямар үед ямар зан гаргаж өөрийгөө хамгаалах вэ?

Хүн бүрд сайн, муу, сонирхолтой, хөгжилтэй, янз бүрийн өдөр тохиолддог. Эдгээр өдрүүдэд, ер нь л амьдралдаа өнгөр ч байгаа ямар нэгэн шийдвэртэй холбоотой асуудлууд дээр, ямар үед ямар зан гаргаж өөрийгөө хамгаалж, өөрийгөө болон өрөөлд таатай сэтгэгдэлтэй үлдэж, ажлаа бүтээж, амьдралаа залгуулах вэ?
 
Хэн нэгэн тан руу уурлаад байвал яах вэ? бүр муухай чангаар орилж, дайрч давшлаад байвал яах вэ? энэ үйл явдлын дараа та хэрүүлч биш учраас гар нь чичир ч, зүрх нь дэлсэлж өдөржингөө сонин болж эхэлдэг. Тэгэхээр хүний уур уцаар гэдэг бол тэр чигтээ гал махбодтой холбоотой байдаг.
 
Хүний уураг тархи бол усан махбодтой хэдий ч дундын махбод нь мод байдаг. Ингээд хүн уурлаж эхлэх үед эдгээр модон махбодоо уур уцаарыгаа тэтгэхийн тулд ашиглаж, эргээд тархи жолоодлогогүй болдог гэсэн үг л.
 
Өөрийгөө хамгаалахын тулд өтгөн ойн модны тухай бодоорой. Сэтгэлдээ уудам өтгөн ойн модны тухай бодож, модны үзүүр салхинд зөөлөн найгаж, ойд зөөлөн чимээ сонсогдож байгаагаар төсөөлөөрэй. Энэ нь таныг хамгаалж хэрүүлийн таагүй зүйлд өртүүлэхгүй. Хүн өөрөө сайнтай муутай, уулын модод урттай богинотой гэж зүгээр ч нэг хэлээгүй юм.
 
Баярлалаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?

Like

Зөв: 0

Love

Хөөрхөн: 0

Haha

Хаха: 0

Wow

Гайхмаар: 0

Sad

Харамсалтай: 0

Angry

Буруу: 0

Сэтгэгдэл

Санал болгох

FOMA ангилал