Хүний эрхий хуруу бол мөнгөний хуруу тэр дундаа санхүүгийн азыг дууддаг хуруу гэж үздэг юм. Иймд зурагт үзэх, ямар нэгэн зүйл бодохдоо долоовор хуруу болон эрхий хуруугаа хооронд нь имэрч байх хэрэгтэй. Хоёр гараа зэрэг имэрч байх нь танд санхүүгийн аз завшаа боломжийн урсгалыг нээж өгдөг.
Хэрэв санхүүгийн хүндрэлтэй асуудал тулгараад байгаа бол гэрийн эзэн эзэгтэй хоёр ор хөнжлийнхөө даавууг заавал шинээр солиорой. Мөнгөний таатай урсгалыг чиглүүлж, таны биед шингээж өгдөг даавуу бол ногоон өнгийн ор хөнжлийн даавуу. Тэр дундаа номин ногоон өнгөтэйг олж чадвал бүр илүү сайн.
Хүн хөдөлмөрлөж байж мөнгө олно. Дээрх зөвлөгөөнүүд нь санхүүгийн усан махбодыг чиглүүлж өгөх арга юм.
Баярлалаа.
Шинэ мэдээ