Хүмүүс малгайгаа дээш нь тавь, толгой тэргүүн дээр нь байдаг юмыг хайрла гэчхээд гол юмыг нь ерөөсөө анзаардаггүй. Малгай чухал юм уу толгой чухал уу? Яагаад толгой чухал юм. Учир нь тархи байгаа учраас. Яагаад тархи чухал юм. Тархи нь биеийн бүх хэсгийг удирддаг учраас. Иймээс л амьдралын бүхий л шийдвэр сонголтууд, бусад зүйлсийг тархи гүйцэтгэж хийж, бидний амьдралыг өрнүүлдэг учраас толгойгоо хүндэтгэж үзээд байгаа юм.
Тиймээс малгай нь толгойг даарах, нарших гэх мэт зүйлээс хамгаалдаг хүмүүсийн бодож олсон нэг төрлийн зүйл юм. Харин Фэнг Шүйд малгайг арай өөрөөр тайлбарласан байдаг нь малгай бол хувь хүнийг хамгаалахаас гадна бас гал махбодыг нь давхар хамгаалдаг гэж үздэг. Мөн малгайны загвар, стиль нь өөрт нь таалагдаж, өөртөө тохирсон, зохидог малгайг олж чадсан хүн илүү өөртөө итгэлтэй, ажлын бүтээмж өндөр, азтай, сайхан боломжуудыг өөртөө үүсгэж чаддаг, аюулаас өөрийгөө зайлуулж хамгаалж чаддаг. Өөртөө тохирсон загвартай, чанартай, өөрт нь болон бусдад тааламжтай мэдрэмж төрүүлдэг малгайтай болох нь маш чухал. Эндээс л айл гэрийн ноён нуруу нь гэр бүлийн гишүүдийн өмсөж, сонгож буй малгайтай шууд хамааралтай гэж ойлгож болно.
Баярлалаа.
Шинэ мэдээ